Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

2018 оны 04-р сарын 21-ээс 22-нд шилжих Шөнө Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэв.

Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:17:18

 2018-04-21-ний орой ЦАЗНөлөөлөв.

          “Мандал Бороо-1” экспедиц нь Дундговь аймгийн Луус сумын Суврага багийн нутаг “Суврага хайрхан”-ны өмнөд хэсэгт ЦАЗНөлөөлөх ажлыг зохион байгуулж 3 гр урвалжаар үйлчиллээ. Синоптик инженер болон ЦАЗН Албаны дежур инженерүүдээс зааварчилгаа, зөвлөмж авч, ИНЕГ-аас харвалт үйлдэх зөвшөөрлийг 10 минутын хугацаатай авч харвалт үйлдсэний дараа  хаалгаж ажиллав. Уг  ажилбарт “Мандал бороо-1” экспедицийн дарга Я.Мажаасүрэн, ЦАЗН ажилтан Д. Цэнд-Аюуш, С.Жавхлан, Жолооч-техникч Ц.Цэдэнсодном, Синоптик инженер Э.Азжаргал, Ц.Мөнхдэлгэр, ЦАЗНАлбаны дежур ахлах мэргэжилтэн Пунцагдорж болон ИНЕГ-н цамхагийн дежур Даваадорж   нар ажиллав. Харвалт үйлдсэн газар, орсон тунадас, хамарсан газар нутгийг дараах зурагт үзүүлэв.